Natural Mongolia Logo

NATURAL

Mongolia

Wellness Travel

Mongolia

Аялал бол зөвхөн туулах зам биш.
Энэ бол аз жаргалтай мөчүүдийг бүтээж, түүнийгээ дурсах бүрдээ сэтгэл, оюунаа аж жаргалын эсээр дахин дахин дүүргэж байдаг дуусашгүй цэнэгийг бүтээх зам юм.

Аяллын дугаар 001
Чиглэл Мөрөн — Цаатан — Хөвсгөл нуур — Мөрөн
Таниулга хичээл 2026 он 6 сар 12 өдөр
Аяллын огноо 2026 он 6 сар 14 өдөр
Хугацаа 8 шөнө, 9 өдөр
Үнэ 2,780,000₮ + агаарын эсвэл нийтийн тээврийн үнэ
Байгальд

Уулын цэвэр агаар, голын чимээ, шинэсэн ойн анхилуун үнэр нь дуут аяганы эгшигтэй нэгдэж, таны мэдрэхүйг бүхэлд нь сэргээнэ.

Энэхүү Synergy нэгдлийн хүч нь хүний тархины долгионыг маш богино хугацаанд гүн амралтын Theta болон Delta төлөвт шилжүүлдэг.

Энэ төлөвт хүрснээр хүний далд ухамсарт хуримтлагдсан сэтгэл зүйн түгжрэлүүд тайлагдаж, дотоод ертөнц тань амар амгаланг мэдэрнэ.

Mongolia Travel

Тайгын гүн дэх диваажин

Монгол орны хойд хязгаар, үзэсгэлэнт тайгын бүсэд нүүдэллэн амьдрах Цаатан овгийг зорих нь дэлхийд ховорхон тохиох онцгой аялал юм.

Өндөр сүрлэг уулсын хөндийгоор, болор тунгалаг горхи даган морьтойгоо цувран явахад, тэртээд шовгор цагаан урцнуудын оройгоос утаа суунаглаж, цаа бугын сүрэг бэлчих нь харагдана. Наран жаргах энэхүү үгээр дүрсэлшгүй алтан агшинд алс холоос үүнийг л мэдрэх гэж зорьж ирсэн гадаад жуулчдын сэтгэл маш ихэд хөдөлж нулимс цийлгэнүүлэн ийн хэлсэн:

"Би яг л кинон дотор орчихсон юм шиг санагдаж байна..."
"Диваажин л гэж ийм байдаг байх даа..."

Эх орны минь нүүдэлчин соёл, онгон дагшин байгалийг биширч, тэрхүү гайхамшгийг мэдрэх гэж харь орны жуулчид мянга мянган доллар зарцуулан ирдэг. Бид ч гэсэн өөрсдөө энэ үнэ цэнийг ойлгож, эх орноороо аялахыг хүсэхгүй гэж үү?

Reindeer Mongolia

Төвөдийн дуут аяганы эмчилгээний гайхамшиг — Эсийн түвшинд анагаах авианы долгион

Орчин үеийн wellness чиг хандлагад Sound Healing буюу дуун засал нь хамгийн хүчтэй нөлөөтэй аргад тооцогдож байна.

⬦ Чичиргээний анагаах увдис

Хүний биеийн ихэнх хэсэг нь уснаас бүрддэг тул дуут аяганы үүсгэх зөөлөн чичиргээ нь биеийн эс, цус, энергийн урсгалд нөлөөлж, хуримтлагдсан blockage-уудыг аажмаар тайлж өгдөг.

⬦ Гүн амралт, дотоод тайвшрал

Тайгын аниргүй орчинд дуут аяганы аялгуунд умбах мөчид тархи богино хугацаанд Theta долгионы түвшинд шилжиж, олон жилийн турш хуримтлагдсан ядаргаа, сэтгэлзүйн дарамтаас ангижрах мэдрэмж төрнө.

⬦ Үр дүн

Нойр сайжирч, архаг ядаргаа багасч, бие сэтгэл хөнгөрнө.

Та энэ аяллаас буцаж ирэхдээ зүгээр нэг зурагтай биш, харин сэтгэл тань амарч, бие тань хөнгөрч, амьдралыг харах өнцөг тань илүү гэрэл гэгээтэй, тунгалаг болсон байхыг бид амлаж байна.
Sound Bowl Healing

Төвдийн дуут аяганы металлын найрлага нь дуу авианы чанар болон эмчилгээний үр дүнг тодорхойлогч гол хүчин зүйл юм. Уламжлалт 7 төрлийн металлын хайлш нь тархийг амраах "олон үет" авиа гаргахаас гадна хүний биеийн эсэд хүрч үйлчлэх гүн чичиргээг үүсгэдэг бөгөөд эдгээр металлууд нь 7 гараг, 7 чакраг бэлгэдэн энергийн тэнцвэрийг хангадаг тул зөв найрлагатай, гар хийцийн аяга нь бясалгал болон заслын жинхэнэ үнэ цэнийг бүрдүүлдэг.

Сайн байна уу? Намайг Сайхнаа гэдэг. Би амьдралынхаа олон жилийг АНУ-д сурч, ажиллаж өнгөрүүлсэн ч эх орныхоо онгон дагшин байгаль, нүүдэлчин соёлоос хамгийн их амар амгаланг мэдэрдэг нэгэн.

Амьдралын үнэ цэнийг ойлгосон түүх

Би хорт хавдрыг даван туулж, амьдрал гэдэг ямар үзэсгэлэнтэй бас хэврэг зүйл болохыг биеэрээ мэдэрсэн. Бид бол байгалийн өчүүхэн нэг хэсэг. Тиймээс хором бүрийг таашааж, байгальтайгаа холбоотой байх нь бидний эрч хүчний эх үүсвэр гэдэгт би итгэдэг.

Мэргэжил ба Туршлага
  • АНУ-ын Чикаго хотод иогийн багшийн сургууль дүүргэсэн (2012 он) мэргэжлийн багш.
  • Sound Healer буюу дуут аягаар анагаагч (2023 он).
  • Одоогоор "Иог, Аюурвед-ийн институт"-д багшаар ажилладаг.
Аяллын хөтөч

Монгол орныхоо Алтай Таван Богдоос Хөвсгөлийн тайга хүртэлх байгалийн үзэсгэлэнт газруудаар гадаадын жуулчдад хөтөч хийсэн туршлагатай.

Уулын аяллын амжилтууд
  • Малчин оргил (4,050 м) – Алтай Таван Богд
  • Алтан Өлгий оргил (3,535 м) – Хэнтийн нурууны ноён оргил
  • Mt. Whitney (4,421 м) – АНУ-ын эх газрын хамгийн өндөр цэг
  • Mt. Shasta (4,322 м) – Галт уулын гаралтай сүрлэг цаст оргил
  • Half Dome (2,694 м) – Йосемитийн алдарт боржин хадан тогтоц
  • Багаар болон ганцаар үүргэвчтэй аялах (Solo Backpacking) чадварыг эзэмшсэн
  • Зэрлэг байгальд 7 хоногийн турш бие даан соло аялал хийж байсан туршлагатай
Сайхнаа - Аяллын хөтөч

📍 Улаанбаатар, King Tower

Сэдэв

Дуун засал гэж юу вэ? Хүний бие махбод болон сэтгэл зүйд үзүүлэх эерэг нөлөө.

Багш

А. Болортуяа

Хөтөлбөр
  • 1-2 цагийн дуун засал
  • Аюурведийн хоол болон цайны зоог
  • Аялагчид танилцана
А.Болортуяа

Багш: А. Болортуяа

1-р өдөр: Мөрөн
  • Мөрөн хотод хүрэлцэн ирэх.
  • Оройн цагаар Мөрөн хотод ирж, зочин буудалд (Hostel) байрлан амарна.
2-р өдөр: Мөрөн — Улаан-Уул
  • "Номин" бөөний төвөөс хэрэгцээт зүйлсээ базаана.
  • Мөрөнд өглөө-өдөр хоолоо зооглоод, Улаан-Уул сум руу машинаар хөдөлнө.
  • Байгалийн сайханд майханд хононо. (Оройн хоол).
3-р өдөр: Улаан-Уул — Цагааннуур
  • Өглөөн дуун засал, бясалгал хичээлээр өдрийг эхлүүлнэ.
  • Цагааннуур сум руу үргэлжлүүлэн аялж, байгалийн сайханд майханд хононо. (Өглөө, өдөр, оройн хоол).
4-р өдөр: Цагааннуур — Дархадын хөндий
  • Машинаар 1 цаг яваад эцсийн цэгт хүрнэ.
  • Морин хөтөч нартайгаа уулзаж, өөрийн морьтой танилцан дадлага хийнэ.
  • Дархадын хотгор руу 4–6 цаг мориор аялна.
  • Цаатан отогт хүрэлцэн ирж, урцанд хононо. (Өглөө, өдөр, оройн хоол).
5-р өдөр: Дархадын хөндий
  • Цаатан овогт өрүүлэх чөлөөт өдөр.
  • Цаатан иргэдийн ахуй соёлтой танилцаж, Цаа буга унана, Бөөгийн ёслолд оролцож болно.
  • Урцанд хононо. (Өглөө, өдөр, оройн хоол).
6-р өдөр: Улаан уул
  • Өглөө эртлэн босож морин аялалдаа бэлтгэнэ, 4–6 цаг мориор явж Цагааннуурт ирээд, автомашинаар Хөвсгөл нуур луу хөдөлнө.
  • Оройн дуун засал, бясалгал хийнэ.
  • Байгалийн сайханд майханд хононо. (Өглөө, өдөр, оройн хоол).
7, 8-р өдөр: Хөвсгөл нуур
  • Хөвсгөл нуурын эрэг дээрх жуулчны баазад ирж байрлана.
  • Аяллын алжаалаа тайлж, халуун шүршүүрт орж амарна.
  • Чөлөөт өдөр. Өглөө эсвэл оройн дуун засал, бясалгал хийнэ.
  • (Өглөө, өдөр, оройн хоол).
9-р өдөр: Мөрөн
  • Өглөө эрт Мөрөн хот руу хөдөлнө.
  • Салах ёслолын үдийн хоолоо хамтдаа идэж, аяллаа өндөрлөнө.
  • УБ руу 15 цагийн нийтийн тээвэрт амжиж суух, эсвэл мягмар гарагт онгоцоор нисэх боломжтой.
Байр, нөхцөл
  • Хостел (шүршүүртэй) – 1, 7, 8 дахь өдөр
  • Майхан (шүршүүргүй) – 2, 3, 6 дахь өдөр
  • Урц (шүршүүргүй) – 4, 5 дахь өдөр
Хичээл & Аялал
  • Дууны эмчилгээ – 3 удаа
  • Морин аялал – 8–12 цаг
  • Машинаар – 560 км
1. Төлбөр төлөх хуваарь
  • Урьдчилгаа төлбөр: Аялал эхлэхээс 30 хоногийн өмнө нийт төлбөрийн 50%-ийг төлж, захиалгаа баталгаажуулна.
  • Үлдэгдэл төлбөр: Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө үлдсэн 50%-ийг бүрэн төлж барагдуулсан байх шаардлагатай.
2. Цуцлалт болон төлбөр буцаан олголт
  • Төлбөр төлөгдсөний дараа буцаан олгох боломжгүй.
  • Учир нь аяллын бэлтгэл ажлыг хангах хүрээнд амралтын бааз, тээвэр болон бусад үйлчилгээний зардлууд урьдчилан төлөгдөж, захиалгууд баталгааждаг тул ийм зохицуулалт хийгддэг болохыг анхаарна уу.

Баярлалаа.

Банкны мэдээлэл

🏦 Хаан банк

Дансны дугаар: MN97000500 5085711849

Нэр: Сайхантуяа Чулуун

Гүйлгээний утга: нэр, утас

  • Аяны дулаан хөнжил авч ирэх.
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутагт (УТХГН) нэвтрэх зөвшөөрөл авах.
1. Иргэний үнэмлэхийн хуулбарыг / E Mongolia / E-mail ээр илгээх

deeprana2031@gmail.com

2. Иргэний үнэмлэхний зураг upload
🚗 Тээвэр
  • Мөрөн доторх такси (унаа)
  • Аяллын туршид үйлчлэх 2 автомашин, шатахуун, зам ашиглалтын татвар
🏕️ Байр
  • Мөрөн хотод хонох хостел
  • Байгалд хонох майхан гудас
  • Тайгад хонох урц (Tippy tent)
  • Хөвсгөл нуурын эрэг дээрх амралтын газар (2 хоног)
🍽️ Хоол хүнс
  • Замын хоол (Мөрөн болон орон нутгийн ресторанууд)
  • Хээрийн хоол (Тогоочийн бэлтгэсэн хоол)
  • Хөвсгөл нуурын эрэг дээрх амралтын газрын хоол (Өглөө, өдөр, орой)
✨ Хөтөлбөр ба үйлчилгээ
  • Дуу авианы засал (Sound healing), цай болон кичари
  • Дуу авианы заслын эсо дэвсгэр майхан
  • Мэргэжлийн тогооч, хөтөч/засалчийн үйлчилгээ
  • Морь уналга (3 өдрийн морьдын түрээс)
📋 Зөвшөөрөл ба бусад
  • Улсын тусгай хамгаалалттай газрын хураамж, байгаль орчны татвар
  • Хил орчмын бүсэд нэвтрэх зөвшөөрөл
  • Цаатан иргэдэд өгөх бэлэг (гурил, будаа, чихэр, архи, хүнс гэх мэт)
✈️ Замын зардал
  • Улаанбаатар – Мөрөн – Улаанбаатар чиглэлийн нислэг эсвэл хот хоорондын тээврийн зардал
🛍️ Хувийн хэрэглээ
  • Хувь хүний худалдаж авах нэмэлт хүнс
🛡️ Даатгал
  • Гэнэтийн ослын болон аяллын даатгал
🎒 Хувийн бэлтгэл
  • Дулаан хувцас, унтах уут (sleeping bag), аяллын хэрэгсэл
  • Хувийн аяны хөнжилөө авч ирэх
➕ Нэмэлт үйлчилгээ
  • Хөвсгөл нуурт завь, моторт завиар явах, саун, массаж зэрэг нэмэлт төлбөртэй үйлчилгээ
⚡ Гэнэтийн зардал
  • Төсөвт тусгагдаагүй бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарах зардал
🐎 Морь унаж чадахгүй бол яах вэ?

Санаа зовох хэрэггүй. Бид морин хөтөчтэй аялна, морьд аялалд явж дадсан номхон морьд байдаг. Мөн анхан шатны зааварчилгааг бид эхний өдөр өгнө.

🎒 Хувийн бэлтгэлд юу анхаарах вэ?

Байгалийн аялал, тэр дундаа Тайга болон Хөвсгөлийн бүс нутагт цаг агаар хувьсамтгай байдаг. Тиймээс дараах зүйлсийг заавал бэлдээрэй:

  • Аяны дулаан хөнжил
  • Хувцаслалт: Давхарлаж өмсөх боломжтой дулаан хувцас, салхи болон борооны хамгаалалттай куртка, аяны гутал
  • Эрүүл мэнд: Өөрийн тогтмол хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулын тос
  • Бусад: Гар чийдэн, хувийн ариун цэврийн хэрэгсэл, нарны шил

Бид бүртгүүлсэн аялагч бүртээ "Бэлтгэх зүйлсийн дэлгэрэнгүй жагсаалт"-ыг тусад нь илгээх болно.

🍽️ Хоолны цэс ямар байх вэ? Цагаан хоолтон бол яах вэ?

Бид эрүүл, шинэхэн орцоор бэлтгэсэн хоолоор үйлчилнэ. Хэрэв та цагаан хоолтон эсвэл ямар нэгэн хүнсний харшилтай бол бидэнд урьдчилан мэдэгдсэнээр бид танд зориулсан тусгай цэс гаргах боломжтой.

🧍 Аялалд ганцаараа явж болох уу?

Мэдээж. Манай аялалд ганцаараа ирсэн хүмүүс маш олон байдаг бөгөөд тэд ижил сонирхолтой найз нөхөдтэй болох сайхан боломжийг энд олдог.

👨‍👩‍👧 Аялалд гэр бүлээрээ явж болох уу?

Тийм ээ, манай аялал 12-аас дээш насны хүүхэдтэй гэр бүлүүдэд нээлттэй. Өсвөр насны хүүхэдтэйгээ хамт байгалийн сайханд аялах нь тэдэнд мартагдашгүй "Rural Experience" буюу хөдөөгийн амьдралын бодит туршлага болно.

  • Технологиос холдож, байгальтай танилцах
  • Монгол ахуй, нүүдэлчин соёлыг биеэр мэдрэх
  • Гэр бүлийн нандин харилцааг бэхжүүлэх маш том боломж юм
🚌 Драгон авто буудал — Нийтийн тээвэр

Сонгинохайрхан зорчигч тээврийн төв · Улаанбаатар — Мөрөн (Хөвсгөл)

  • Улаанбаатараас Мөрөн чиглэлийн автобус өдөр бүр явдаг
  • Улирлаас хамаарч цагт бага зэрэг өөрчлөлт орж болно
  • Тогтмол цагууд: Өдөр бүр 08:00 болон 15:00 цагаас
  • Замын хугацаа: Ойролцоогоор 12–14 цаг
  • Тасалбарын үнэ: ~25,000 – 32,000₮ (нэг талдаа)
  • Онлайн захиалга: eticket.transdep.mn

📞 Автотээврийн үндэсний төвийн лавлах: 1900-1234

📞 Драгон төв: +976 7017 2101 эсвэл +976 9811 3646

✈️ МИАТ нислэгийн мэдээлэл
  • УБ — Мөрөн нислэг: 2, 4, 7-р өдөр
  • Үнэ: 1,094,900₮ хоёр талдаа (үнэ өөрчлөгдөх боломжтой — шалгаарай)

🏢 Тасалбар түгээврийн төв

📍 Naran Mall баруун жигүүр, 1-р давхар

📞 +976-11-322144

✉️ ttt@miat.com

🕒 Даваа–Баасан 09:00–19:00 · Бямба, Ням 10:00–15:00

📞 Мэдээлэл лавлагааны төв

Нислэгийн тийз борлуулах, мэдээлэл өгөх, саатлын үеийн зохицуулалт — 24 цаг

📞 +976-11-333999

✉️ cc@miat.com

🕒 24 цаг

"The Earth has music for those who listen"

— William Shakespeare